info@nature.bu.gov.mn      (+976) 7034-3322

“Айраг фестиваль 2025” эвент арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.


Image

2 өдрийн турш үргэлжилсэн Айраг” наадмын үеэр Булган, Хангал сумын байгаль хамгаалагч болон аймгийн байгаль орчны газрын орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн нар нийт 200 гаруй майхан бүхий 1000 орчим иргэдэд брошур мэдээлэл, хогийн уут тарааж иргэдийг хог хаягдалгүй наадахыг уриалж худалдаа үйлчилгээний цэгийн ойролцоо хоггүй наадахыг уриалсан 6 самбар бүхий аннонс, 10 хогийн савыг байршуулан ажиллалаа. Хөрсний бохирдол доройтлоос сэргийлж 40 ширхэг зөөврийн ариун цэврийн байгууламжийг нийт 4 байршилд байрлуулж цэвэрлэгээ үйлчилгээний ажилд 8 ажилчин, 1 бохирын машин үйлчилж 10 рейсээр бохирыг зөөвөрлөн цэвэрлэх байгууламж руу нийлүүлсэн. Хог тээврийн үйлчилгээнд нийт 5 машин 31 рейс тээвэрлэлт хийж “Айраг” наадмын үеэр 204м3 хог хаягдлыг төвлөрсөн цэгт зөөвөрлөсөн байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийн эх сурвалж: 

Орчны бохирдол, хог хаягдал, химийн хорт бодис, байгалийн гамшиг хариуцсан мэргэжилтэн: Б.Оюун-Эрдэнэ 

Утас: 99318789

Цахим шуудан: oyun-erdene@bu.bog.gov.mn

 

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчны газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : info@nature.bu.gov.mn
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00