2022-12-14 | 1861
Шийдвэрлэх хугацаа
Ажлын 15 хоног
Үйлчилгээ авахад анхаарах зүйл:
1.Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлт болон холбогдох материалыг усны мэдээллийн нэгдсэн www.ewater.mn цахим системээр Булган аймгийн Байгаль орчны газарт ирүүлнэ.
2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/376 дугаар тушаалаар батлагдсан ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлс 50000 төгрөгийг www.ewater.mn цахим системд илгээсэн нэхэмжлэлийн холбоосоор төлнө.
Үйлчилгээ авахад бүрдүүлэх материалын жагсаалт:
- Ус ашиглуулах тухай хүсэлт
- Ашиглах усны эх үүсвэр, түүний байршлыг харуулсан зураг (Усны тухай хуулийн 28.2.1)
- Усны нөөц чанар, найрлагыг тогтоосон хайгуул, судалгааны ажлын тайлан, Усны ашиглах боломжит нөөцийн дүгнэлт (Усны тухай хуулийн 28.2.2)
- Хоногт ашиглах усны хэмжээ, зориулалт /Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө/ (Усны тухай хуулийн 28.2.3)
- Барилга байгууламжийн зураг, төсөл (Усны тухай хуулийн 28.2.4)
- Үйлдвэрлэлийн хүчин чадал, техник, эдийн засгийн үзүүлэлт /ТЭЗҮ/ (Усны тухай хуулийн 28.2.5)
- Өмнөх жилийн ус ашиглалтын тайлан (Усны тухай хуулийн 7.5)
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт (Усны тухай хуулийн 28.2.6)
Үйлчилгээ үзүүлэх мэргэжилтний нэр, утасны дугаар:
Булган аймгийн Байгаль орчны газрын Усны нөөц, ашиглалт, хамгаалалт, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Д.Нэмэхбаяр, утас: 99101224
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Статистик
Таны IP хаяг: 216.73.216.85
2025-08-22-ний өдрөөс хойш.
2025-08-22-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 6 Өнөөдөр
- 53 Өчигдөр
- 59 Долоо хоногт
- 1089 Сүүлийн сард
- 42190 Нийт хандалт