Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийн дагуу байгуулагдсан аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавих, байгаль орчныг хамгаалха хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх талаар явуулж байгаа төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлнэ. Газар нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Засгийн газрын холбогдох агентлагууд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын байгаль орчны бодлого, тогтоол, шийдвэр, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад, Сав газрын захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэстэй ажлын уялдааг хангаж ажиллана.
Газар нь аймгийн хэмжээний байгаль орчныг хамгаалах, ногоон технологийг дэмжих, олон улсын сайн туршлага, стандарт бүтээмжийн арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, дэлгэрүүлэх, байгаль орчныг хамгаалах хяналт тавих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дасан зохицох чиглэлээр мэргэжил, арга зүйн удирдлагаар тогтмол хангаж, хэрэглэгчдийг байгаль орчин, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход мэдээллээр хангах, экологийн боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийн эх сурвалж:
Ахлах мэргэжилтэн Н.Цасанчимэг
Утас: 85992299
Цахим шуудан: tailan.boajg@gmail.com
Хайлт
Мэдээ, мэдээлэл
Фэйсбүүк
Статистик
2025-08-22-ний өдрөөс хойш.
- 1 Онлайн
- 6 Өнөөдөр
- 53 Өчигдөр
- 59 Долоо хоногт
- 1089 Сүүлийн сард
- 42190 Нийт хандалт