2025-10-07 - 22
2025 оны 3-р улирлын байдлаар бүртгэлтэд 52 гомдол, мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэсэн байна. Үүнд:
✅ Харьяалах чиглэлийн хяналтад 1 зөрчил, гэмт хэргийн шинжтэй 1 хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
✅ Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 11 иргэн, аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг үүсгэж, 39 иргэн, аж ахуйн нэгжид хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 28,900,000 төгрөгийн торгууль, 58,121,000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, зөрчлийг арилгуулсан байна.
✅ Гомдол мэдээллээс үзэхэд: Зохих зөвшөөрөлгүй амьтан агнасан, барьсан, амьтны гаралтай түүхий эд тээвэрлэсэн, зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, усыг зохих гэрээ зөвшөөрөлгүй ашигласан, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгүй, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй ажилласан, хүрээлэн байгаа орчин бохирдуулсан, хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан зэрэг зөрчлүүд нийтлэг илэрч байна.
✅Иймд Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд байгалийн нөөц, хүрээлэн буй орчны эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг ЗӨВЛӨЖ байна.
Дэлгэрэнгүй